“Apple” компани Siri-ийн шинэ үеийг “Google”, “Nvidia”-тай хамтран хөгжүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

“Apple” компани “Google”, “Nvidia” компанитай хамтран Siri шинэ үеийг Gemini хэлний загвар, Blackwell хурдасгуурыг ашиглан гаргахаар төлөвлөж байна гэж “The Information” хэвлэл мэдээлжээ.

Тус хэвлэлийн эх сурвалжуудын мэдээллээр, зарим хэрэглэгчдийн асуулт, хүсэлтийг “Apple” компанийн хэрэгсэл болон “Google Cloud” үүлэн дэд бүтцэд боловсруулахгүй. Үүнд “Apple” компанийн шаардлагад нийцүүлэн сайжруулсан Gemini загварыг ашиглах гэнэ.

Энэхүү шийдвэр нь гол гол технологийн боловсруулалтаа бүрэн хянах, хөндлөнгийн нийлүүлэгчдээс хараат бус байхад чиглэсэн тус компанийн уламжлалт стратегитай зөрчилдөж буйг шинжээчид онцолжээ. Генератив хиймэл оюун ухааны салбар дахь өрсөлдөөн ширүүсэж байгаа өнөөгийн нөхцөлд “Apple” компани түншийнхээ эко системийн тусламжтай хиймэл оюун дээр суурилсан Siri хувилбарыг гаргахаар яарч байх талтай гэж шинжээчид үзэж байна.

“Google”-ийн дэд бүтэц “Nvidia” компанийн Blackwell B200 хурдасгуурыг ашиглана. Эл платформын гол онцлог нь Confidential Computing технологийг дэмжинэ. Ингэснээр хэрэгслийн түвшин мэдээллийг боловсруулахдаа шууд дижитал хэлбэрт хөрвүүлэх боломжтой болж байна. Улмаар “Apple” компани зарим тооцооллыг өөр үүлэн систем рүү шилжүүлэх ч хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг өндөр түвшинд хангах боломжтой болох юм.

Шинэчилсэн Siri-ийг энэ оны есдүгээр сард iPhone 18 Pro болон эвхэгддэг iPhone Ultra загваруудтай хамт танилцуулна гэсэн хүлээлт байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top