“Apple” компанийн ерөнхий захирлын албан тушаалыг хүлээн аваад хоёр долоо хонож буй Жон Тернус Iphone утасны 20 жилийн түүхэнд тус загварын ухаалаг утасны гаднах дизайнд томоохон өөрчлөлт орж буйг зарлалаа.
Лхагва гарагт болсон танилцуулгын үеэр Тернус Duo загварыг танилцуулав. Энэ нь мөн хамгийн том хэмжээтэй загвар болж түүхэнд тэмдэглэгдэж байгаагаас гадна АНУ-д 1999-3199 ам.доллароор зарагдах тус загвар нь мөн хамгийн үнэтэй загвар болжээ.
Дэлгэсэн байдалд тус загвар багахан Ipad-ыг санагдуулна. Харин эвхсэн байдалд тус загварын утас өргөн хэмжээний Iphone утастай төстэй харагддаг. Тернусийн танилцуулснаар, Duo загвар нь зах зээлд хэдийн гарсан өмнөх хоёр эвхдэг загварыг давтахгүй байхыг хичээжээ.
Уламжлал ёсоор Apple компани мөн iPhone 18 Pro болон 18 Pro Max загваруудыг танилцуулав. Эдгээрийн үнэ тус бүр 1199, 1299 ам.доллар.
Ухаалаг гар утасны зах зээлд “Samsung”, “Huawei” зэрэг компанийн эвхдэг загварууд хоёр хувийг эзэлж байна. Apple компанийн шинэ бүтээгдэхүүн ийм төрлийн загварын эрэлтийг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа ч “CCS Insight” компанийн шинжээчид ирэх 10 жилд эвхдэг гар утас ухаалаг гар утасны зах зээлийн дөрвөн хувийг л эзэлж чадна гэж тооцоолж байна.
Танилцуулгын үеэр мөн Siri туслахын шинэ хувилбарыг талаар танилцуулав. Siri AI гэж нэрлэгдэх ухаалаг туслахыг iPhone 18 загвараас эхлэн суурилуулах юм. Мөн Siri AI зарим функцийг Apple Watch ухаалаг цагны шинэ загварт нэвтрүүлэхээр болжээ.


Сэтгэгдэл ( 0 )