“Apple” компани бүтээгдэхүүнийхээ үнийг нэмснээр хувьцаа нь унажээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

“Apple” компани зарим бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсний дараа хувьцааных нь ханш 6.12 хувиар буурч, 275.15 ам.доллар болжээ.

Тус компани Мас компьютер болон iPad таблетын шинэ загваруудынхаа үнийг загвараас нь хамаарч 100-300 ам.доллароор өсгөсөн байна. Ийн бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөх болсон шалтгааныг бичил схемийн өртөг огцом нэмэгдсэнтэй холбон тайлбарласан байна.

Тухайлбал, M3 Ultra болон M4 Max чиптэй Mac Studio загварууд 3999 болон 1999 ам.доллароос 5299, 2499 ам.доллар болж тус тус өсжээ. HomePod mini 99-өөс 129 ам.доллар, iPad Air 599-өөс 749 ам.доллар, а iPad Pro 999-өөс 1199 ам.доллар болж нэмэгджээ.

iPhone, Apple Watch болон AirPods үнэ одоогоор хэвээр байгаа ч нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.

Сонирхуулахад, “Apple” компани эвхдэг утасны хоёрдох үеийн боловсруулалтад ногоон гэрэл асаажээ. iPhone Ultra 2 нь эхний загварын эвхдэг дэлгэцийг хадгалж үлдэх аж. Харин хэт нимгэн iPhone Air 3 загварын талаар шийдвэр хараахан гаргаагүй байна. Өмнөх загварын борлуулалтыг үнэлсний үндсэн дээр эцсийн шийдвэр гаргаах зэхэж байна. iPhone Air 2 загвар 2027 оны хавар гарах юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top