“Apple”-д үйлдвэрийнхээ 10 хувийг Азиас АНУ руу нүүлгэхэд 30 тэрбум ам.доллар шаардагдана

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 11

“Apple” компанид үйлдвэрийнхээ хүчин чадлынхаа дөнгөж 10 хувийг Азиас АНУ руу нүүлгэхэд гурван жил шаардагдахаас гадна нийт 30 тэрбум ам.долларын зардал гарна.

Хятад болон Зүүн өмнөд Азийн зах зээлд өөрийнхөө байр суурийг бэхжүүлэх гэж олон жилийг зарцуулсан тус компанийн өмнө iPhone ухаалаг утас үйлдвэрлэх, үнэ тогтоох тал дээр цоо шинэ бодлого баримтлах сорилттой нүүр тулаад байна. iPhone 16 утсыг угсрахад чип, аккумлятор, утас, линз, дэлгэц зэрэг нийт 387 эд ангийг ашигладаг байна.

2023 оны санхүүгийн жилийн дүнгээр, тус корпорац нийт 187 нийлүүлэгч компанитай хамтран ажилласан бөгөөд “Apple” корпорацын шууд зардлын 98 хувь нь эдгээр компаниудад ногдсон байна. Эдгээрээс 169 компанийн үйлдвэрүүд нь эх газрын Хятад болон Тайваньд байрладаг байна.

Хэдийгээр iPhone утсыг АНУ-д угсрах нь техникийн хувьд боломжтой ч эд ангид нь татвар ногдуулах эсэх нь тодорхойгүй байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITY (197.211.63.144) 2025 оны 04 сарын 11

Энэ нь Adity apradhan Medical гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм\nЭмнэлэг нь бөөрний эрүүл доноруудыг яаралтай хайж байна\n100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 доллараар зарна\nСонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар холбогдоно уу:\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@ GMAIL.COM\nэсвэл 91 9873591114, 15733337443 утсаар холбогдоно уу

0  |  0
boldoo(178.174.229.45) 2025 оны 04 сарын 11

TRUMP CH BANTAN HUTGAJ BNA DAA UURIIN ULSIIG BALLAJ BGAA N SONIRHOLTOI

0  |  0
Close menu