iPhone 18 загварыг танилцуулах нь хойшлуулжээ

Я.Болор | Zindaa.mn
48 минутын өмнө

“Apple” компани iPhone 18 загвараа 2027 оны хавар танилцуулахаар болжээ.

Эх сурвалжуудын мэдээллээр,  энэ оны намар о iPhone 18 Pro болон iPhone 18 Pro Max загваруудаас гадна анхны эвхдэг iPhone Ultra загварыг танилцуулахаар төлөвлөж байна. Харин үндсэн iPhone 18 загварыг хямд өртөгтэй iPhone 18e хамтад нь ирэх хавар танилцуулна.

iPhone 18 загвар нь илүү энгийн байхаар шийдсэн нь хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй болгохыг зорьж байна. Ийм хандлага нь тус компани алдагдлаа багасгах, загвар хоорондын дотоод өрсөлдөөнөөс зайлсхийхийг эрмэлзэж байна.

iPhone 18 болон iPhone 18e загваруудын хэд хэдэн эд ангийг нэгэн зэрэг боловсруулж, нэгтгэх ба ингэснээр үйлдвэрлэлийг үр ашгийг нэмэгдүүлнэ гэж үзжээ.

“Apple” компанийн уламжлалт намрын танилцуулга нь тус компанийн шинэ тэргүүн Жон Тернусын хувьд анхных нь болно. Тэрбээр есдүгээр сарын 1-ээс үүрэгт ажилдаа орно. Тус компанийн одоогийн гүйцэтгэх захирал Тим Кук Захирлуудын зөвлөлийн даргыг үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалд шилжиж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top