Apple сүүлийн 14 жилд анх удаа ухаалаг утасны зах зээлийг тэргүүллээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Apple” компани 2011 оноос хойш анх удаа ухаалаг утасны зах зээлийг тэргүүлжээ.

Тус компанийн зах зээл дээрх хувь хэмжээ өнгөрсөн 2025 онд хоёр хувиар тэлж, ухаалаг утасны зах зээлийн нийт 20 хувийг дангаар эзлэх болжээ. Apple компанийн бүтээгдэхүүний өсөлт нь хөгжиж буй орнуудын зах зээл дээрх тогтвортой эрэлт болон дэлхий даяар IPhone 17 утасны борлуулалт өндөр байгаатай холбоотой гэж шинжээчид онцолсон байна.

Ухаалаг утасны зах зээл дээрх Samsung компанийн хувь хэмжээ 19 хувь, Xiaomi компанийнх 13 хувьтай байна. 2026 онд ухаалаг утасны эрэлт дэлхий дахинд буурна гэж шинжээчид үзэж байна. Энэ нь чипийн хомстол болон эд ангийн үнийн өсөлттэй холбоотой. Учир нь үйлдвэрлэгчид ухаалаг төхөөрөмж бус харин хиймэл оюун ухаанд зориулсан мэдээлэл боловсруулалтын төвийн хөгжүүлэлт тэргүүлэх ач холбогдол өгч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top