
БНСУ-ын “Samsung” компани уян дэлгэцийн хэд хэдэн технологийг нэгэн зэрэг шингээсэн ухаалаг утас патентлуулжээ. Тус утсыг нугалаад зогсохгүй дэлгэцийн талбайг нэмэгдүүлж болдгоороо онцлог аж.
Ухаалаг утас эвхэгдсэн байдалдаа бүх талаараа дэлгэцтэй жижиг оврын утас шиг харагдана. Утсыг дэлгэснээр таблет шиг том болно. Үүнд суулгасан хуйлсан механизмын тусламжтай дэлгэцийг стандарт хэмжээнээс нь томсгож, сунгаж болдог байна.
Эвхэгддэг утас зах зээл дээр хэдийн танил болсон ч нэг утсанд эвхэгддэг бөгөөд хуйльж, сунгадаг технологийг нэгтгэсэн хувилбар байдаггүй бөгөөд энэ хөгжүүлэлт нь туршилтын шатанд явж байна. Ингэснээр хэрэглэгч өөрийн хүссэнээр дэлгэцийн хэмжээг тохируулах боломжтой болно.
Энэхүү хөгжүүлэлт нь патентын түвшинд байгаа бөгөөд зарим үйлдвэрлэгчид ирээдүйтэй гэсэн боловсруулалтаа бүртгүүлдэг ч ихэнх нь арилжааны бүтээгдэхүүний шатанд хүрдэггүй талтай гэж шинжээчид ярьжээ.


Сэтгэгдэл ( 0 )