БНСУ-ын “Samsung” компани хиймэл оюун ухааны суулгасан ухаалаг утас гаргахаар төлөвлөж байна.
Хиймэл оюун ухаан бүхий ухаалаг утас нь интернэтэд холбогдоогүй байхдаа нейрон процессор ашиглан эзнийхээ даалгавруудыг боловсруулах чадвартай байх аж. Үүний сацуу “Samsung” компани зөвхөн ухаалаг гэлтгүй хиймэл оюун ухаан бүхий энгийн утас танилцуулахаар төлөвлөж байна. Тус компани Magic Pixel, Flex Magic болон Flex Magic Pixel брэндийн эрхийг авсан ба эдгээрийн зориулалт нь одоогоор нууц хэвээр байна. Эдгээр нь тус компанийн ирээдүйн бүтээгдэхүүний дэлгэц эсвэл камерын технологитой холбоотой байж магадгүй гэж үзэж байна. Арваннэгдүгээр сарын эхээр “Samsung” компани ярилцах, текст, зураг, код бичих чадвартай Gauss хиймэл оюун ухааныг танилцуулсан. Galaxy S24 ухаалаг утас хиймэл оюун ухаантай анхны утас болно гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.
Сэтгэгдэл ( 0 )