СУДАЛГАА | AI чатботуудын эрүүл мэндийн зөвлөгөөний 50% алдаатай

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Хиймэл оюунт чатботуудын эрүүл мэндийн зөвлөгөөнүүдийн тал хувь нь алдаатай, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн болохыг судалгаагаар тогтоожээ. АНУ, Канад, Их Британийн судлаачид ChatGPT, Gemini, Meta AI, Grok, DeepSeek гэсэн таван платформ дээр эрүүл мэндийн таван сэдвээр тус бүр 10 асуулт асууж үнэлжээ. Энэ долоо хоногт BMJ Open анагаахын сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны өгүүллийг харвал нийт хариултын 50-аас дээш хувь нь асуудалтай байснаас үүний 20 орчим хувь нь илт төөрөгдүүлсэн агуулгатай байсан аж. 

Судалгаагаар чатботууд вакцин, хорт хавдартай холбоотой асуултуудад нээлттэй, эсрэгээрээ харьцангуй нээлттэй байдаг үүдэл эс, хоол тэжээл зэрэг асуултад муу хариулжээ. Түүнчлэн хэт ерөнхий хариулж, итгэлтэй шийдсэн хариулт өгөөгүй байна. Платформуудаас Meta AI л хоёр асуултад хариулт өгөхөөс татгалзжээ. Ерөнхий дүгнэлтээс харвал эрүүл мэндийн талаарх ерөнхий зөвлөгөөнүүд үнэн мэдээллээс гажсан, шинжлэх ухаанч бус байгааг шинжээчид үзэж байна.

Цаашид олон нийтийн зан үйлд AI чатбот нэвтрэх нь ерөнхий агуулгаараа сайн ч, анагаах ухаан эрүүл мэнд, чухал шийдвэр гаргахдаа хэт найдвал сөрөг үр дагавартай байж болзошгүйг гэдгийг судлаачид анхаарууллаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top