Хятад гаднынханд DeepSeek ашиглах боломжийг хааж магадгүй

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хятадын эрх баригчид гаднын хэрэглэгчдийн DeepSeek зэрэг хиймэл оюуны дотоодын илүү дэвшилтэд загваруудыг ашиглах боломжийг хязгаарлах боломжийг судалж байна гэж Ройтерс агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.

Өнгөрсөн сарын хугацаанд Хятадын эрх баригчид Alibaba, ByteDance, Z.ai зэрэг томоохон технологийн компаниудтай уулзалтууд хийжээ. Уулзалтууд нь хиймэл оюуны дэвшилтэд боловсруулалтыг дотооддоо хадгалж үлдэх Бээжингийн бодлогын үргэлжлэл гэж харж байгаа бөгөөд Хятад улс АНУ-ын нэгэн адил хиймэл оюун ухааныг үндэсний стратегийн чухал нөөц баялаг гэж үзэж буйг гэрчилж байна гэж шинжээчид онцолжээ.

Үүний сацуу, Хятадын эрх баригчид хиймэл оюуны онцгой технологийг алдагдуулах нь үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэрэгт тооцох асуудлыг санал болгожээ. Түүнчлэн, хиймэл оюун ухааны салбарт үйл ажиллагаа явуулж буй Хятадын стартапыг санхүүжүүлэх хөрөнгө оруулагчдын хүрээг хумих хязгаарлалт нэвтрүүлэх боломжийг судалж байна гэж Ройтерс мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top