.jpg)
АНУ-ын технологийн салбарт тэргүүлэгч компаниуд хиймэл оюун ухааны салбарт сайн дурын зохицуулалт хийх тухай хэлэлцээр байгуулсан тухай АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдээлжээ.
Цагаан ордны Супер оюун ухааны тухай хэлэлцээр хэмээн нэрлэсэн баримт бичигт зааснаар технологийн компаниуд хиймэл оюун ухааны дэвшилтэт загваруудыг боловсруулалт, ашиглалтыг хянах дотоод механизм бий болгох үүрэг хүлээж байна.
Трампын хэлснээр, компаниуд өөрөө өөрсдийгөө хянах ёс зүйн үүрэг хүлээж байна.
Хэлэлцээрт Nvidia, OpenAI, Anthropic, Google, XAI болон Meta компаниуд гарын үсэг зуржээ. Хэлэлцээрээр эдгээр компани нь загваруудыг сургах явцад хянах дотоодын журмыг нэвтрүүлэх, хиймэл оюун ухааны аюулгүй байдлыг хянах тусгай даалгавар бүтээх, эдгээр механизмыг хөндлөнгийн аудитаар хянуулах үүрэг хүлээж байна.
Үүнтэй зэрэгцэн Цагаан ордны тэргүүн Доналд Трамп хиймэл оюун ухаан гэсэн нэр томъёог “супер оюун ухаан” хэмээн хэрэглэх тухай зарлиг гаргажээ.
Холбооны агентлагуудын хэрэглэх эл нэр томъёо нь хиймэл оюун ухааны технологийн боломж болон хөгжлийн хэтийн төлөвийг тусгаж байна гэж Трамп үзжээ.

Сэтгэгдэл ( 0 )