Хятадын Иу хотод гаднах байдлаараа үл мэдэгдэх нисдэг биетийг санагдуулам хэлбэр бүхий цахилгаан нисдэг машин борлуулж эхэлжээ. Хоёр хүний суудалтай тус машин богино зайн нислэг үйлдэх зориулалттай аж.
Дугуй корпус, тунгалаг кабин бүхий цахилгаан нисдэг машин нь шууд хөөрч, буух чадалтай бөгөөд усанд хүртэл буудаг байна. Өвөрмөц загвартай машины нислэгийн өндөр 30 метр бөгөөд нийт 15 минут нисэх хүчин чадалтай. Үнэ нь 120 мянган ам.доллар.
“Нисдэг биет” Хятадын Иргэний агаарын тээврийн газраас нислэг үйлдэх тусгай зөвшөөрөл авчээ. Машиныг аялал жуулчлалын зорилгоор богино зайнд нислэг үйлдэхэд ашиглах юм.
Хүний бүтээсэн “үл мэдэгдэх нисдэг биет” эрэлт ихтэй байгаа бөгөөд үйлдвэрлэгч нь 120 сая юанийн захиалга аваад байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )