Хятад улс эрчим хүчний хуримтлалаараа тэргүүлж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 08

Энэ оны есдүгээр сарын байдлаар, Хятад улс даяар байрлуулсан эрчим хүчний хуримтлалын шинэ төрлийн системийн нийт хүчин чадал 103 гигаваттад хүрсэн нь дэлхий дээрх нийт хүчин чадлын 40 хувийг эзэлж, энэ салбарт тус улс тэргүүлж буйг харуулж байна гэж “Пэнлай” хэвлэлд мэдээлжээ.

Сүүлийн жилүүдэд Хятад улсад эрчим хүч хуримтлуулах системийн хүчин чадал эрчимтэй өсөж байна. Технологийн инновац, аж үйлдвэрлэлийн хөгжлийн үр дүнд тус улс энэ салбарт ихээхэн дэвшил гаргажээ. Хятад улсын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 2025 оны эхний гурван улиралд 7.77 их наяд кВт/ц -т хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.6 хувиар өсжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top