Samsung 2028 онд хөвөгч дата төвүүдийг байгуулна

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 07 сарын 11

“Samsung” компани 2028 оны хоёрдугаар улиралд мэдээлэл боловсруулах эхний хөвөгч төвүүдээ ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Тус компанийн охин компани болох “Samsung  Heavy Industries” хэд хэдэн ийм төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд ийм объект барих захиалга авч байгаа аж. Тухайлбал, “Samsung Heavy Industries” компани Грекийн “Capital”, Их Британийн “Lloyd's Register” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулаад байна.

Өнгөрсөн тавдугаар сард “Samsung Heavy Industries” компани АНУ-ын “Mousterian Corporation” корпорацтай аж үйлдвэрийн түвшний хөвөгч дата төвийг хамтран хөгжүүлэх тухай хэлэлцээр байгуулжээ.

Хөвөгч мэдээлэл боловсруулах төв нь газар өндөр үнэтэй болж, хомстолд орж байгаа энэ үед газар дээрх төвүүдийг бодвол эдийн засгийн хувьд илүү ашигтай болж байгаа тул олон компаниуд ийм төслүүдийг эхлүүлээд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top