Samsung Galaxy S25 шинэ загварын утаснууд бүгд Snapdragon 8 Elite хүчтэй чиптэй болно 9to5Google портал мэдээлжээ.
Үүнээс өмнө Samsung Galaxy S25 болон Galaxy S25+ загварууд “MediaTek” компанийн Exynos 2500 эсвэл Dimensity 9400 чиптэй, харин зөвхөн Galaxy S25 Ultra загварт “Qualcomm”-ын чипийг суулгана гэж мэдээлж байсан билээ.
Samsung Galaxy S26 загварууд Qualcomm чиптэй байх бол 2027 оны эхээр танилцуулах Galaxy S27 загварууд Exynos чиптэй болох гэнэ. Эх сурвалжийн мэдээллээр, Samsung Galaxy S25 Ultra загвар ухаалаг утасны түүхэн дэх хамгийн нимгэн буюу iPhone 16 Pro Max утасны хүрээнээс 0.2 мм-ээр нимгэн хүрээтэй байх аж.
Galaxy S25 загваруудыг 2025 оны эхээр танилцуулна.
Сэтгэгдэл ( 0 )