Samsung илүү нимгэн Galaxy Z Fold6 гаргана

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 06

“Samsung” компани энэ оны дөрөвдүгээр улиралд нугалдаг Galaxy Z Fold6 утсыг танилцуулахаар зэхэж байна.

Нийт 500 мянган ширхэг л гарах шинэ загварыг мөн цөөн улсад худалдаалахаар болжээ. Samsung Galaxy Z Fold6 Slim загвар нь 6.5 инчийн гадна, 8 инчийн дотор дэлгэцтэй байх тул Z Fold загваруудаас хэмжээгээр хамгийн томд тооцогдож байна. Долоодугаар сарын 10-нд танилцуулагдах үндсэн загвар нь 6.3 болон 7.6 инчийн дэлгэцтэй байх гэнэ. Шинэ загвар нь илүү нимгэн байх ба Z Fold6 загвартай харьцуулахад техник үзүүлэлтүүд нь сайжирчээ. Z Fold6 Slim загварын нэг онцлог нь S Pen үзэггүй болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top