Samsung S26 загварын дэлгэц хажуугаас харагдахгүй

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

БНСУ-ын Samsung Electronics компани S26 загварын дэлгэц  хажуугаас харагдахгүй гэж мэдэгджээ.

“Бидний утас бол бидний хувийн орон зай хэдий ч бид олон нийтийн газруудад ашигладаг. Автобус, цахилгаан шат, дугаарлаж байхдаа ч дижитал “дотоож”-оо бүх нийтэд харуулсаар байдаг. Тиймээс Samsung компани удахгүй таныг хаана ч байсан  утсыг нь бусдын нүднээс хамгаалах нууцлалын шинэ түвшнийг танилцуулна. Хэрэглэгчид нийтийн тээвэрт явж байхдаа ч мэдээллээ шалган, нууц үгээ оруулахдаа хажуугаас хүн харахгүй гэдэгт итгэлтэй байх болно” гэж тус компанийн мэдэгдэлд онцолсон байна_

Хэрэглэгчид хамгаалалтын түвшнийг хэрэгцээнээсээ шалтгаалан тохируулах боломжтой. Жишээ нь дэлгэцээ бүхэлд нь эсвэл тодорхой апп-аа хамгаалж болно.

Ирэх хоёрдугаар сард уламжлалт ёсоор Galaxy Unpacked танилцуулгаа хийх ба энэ үеэр Galaxy S26, S26+ болон S26 Ultra загваруудаа танилцуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top