Samsung Galaxy S26 Ultra утас хөнгөн цагаан хүрээгээ халж, титан хүрээтэй болсон бөгөөд цохилтыг даахыг нь нэгэн блогер шалгажээ.
Шинэ загвар титан хүрээтэй болж, камерууд нь илүү товойж гарсан байна. Ухаалаг утасны дэлгэцийн Corning Gorilla Armor 2 хамгаалалт, ар талын Gorilla Glass Victus хамгаалалт хэвээр үлджээ. Утсыг нэг удаа унагаахад хүрээний зүүн буланд мэдэгдэхүйц гэмтэл гарсан ч дэлгэц нь бүтэн хэвээр үлдсэн байна. Хоёрдох уналтаар камерыг хаасан шил цуурсан бол гуравдах цохилтоор тус шил хагарч, корпус дээр зураас үүсжээ. Туршилтыг явуулсан PBKreviews блогерын дүгнэлтээр, S26 Ultra загвар нь өмнөх S25 Ultra загвараас муу байгаа хэдий ч утас бүрэн ажиллаж байжээ.
Samsung Galaxy S26 Ultra загварыг мөн DxOMark лаборатори туршилтад оруулсан байна. Тус загвар iPhone 17 Pro харьцуулахад камерын чанарын хувьд хэд хэдэн үзүүлэлтээр дутуу болох нь илэрчээ.
DxOMark лабораторийн шинжээчдийн онцолсноор, Galaxy S26 Ultra загвартай харьцуулахад Apple компанийн ухаалаг утас гэрэлтүүлэг муутай орчинд дүрсийг илүү цэвэр гаргадаг ба хөрөг зэргийн горим дээр объектыг арын фоноос илүү саян ялгаруулж чаддаг байна.
Туршилтын дүнгээс үзвэл Apple компанийн бүтээгдэхүүн ямар ч нөхцөлд зургийн чанар тогтвортой хадгалагддаг болохыг харуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )