Samsung хамгийн сайн дэлгэцүүдээ iPhone-д зориулна

Я.Болор | Zindaa.mn
4 цагийн өмнө

Samsung Display компани өрсөлдөгч Apple компанийн iPhone 18 загваруудын дэвшилтэт OLED дэлгэцийн гол нийлүүлэгч болно гэж GSMArena хэвлэл мэдээлжээ.

Эдгээр дэлгэц нь мэдэгдэхүйц тод байх гэнэ. Хятадын BOE компани Apple компаниас тавьсан шаардлагад хүрээгүй тул захиалгын зарим хэсгийг Samsung компанид шилжүүлжээ. Мөн LG компанид захиалга өгч магадгүй гэж шинжээчид таамаглаж байна. болон

iPhone 18 Pro болон iPhone 18 Pro Max загваруудад LTPO+ панелийг ашиглахаар төлөвлөж байгаа бөгөөд БНСУ-ын Samsung болон LG компаниуд ийм төрлийн дэлгэцийг их хэмжээгээр үйлдвэрлэхэд шаардлагатай технологитой аж.

LTPO+ дэлгэц нь мэдэгдэхүйц тод бөгөөд эрчим хүчний хэмнэлттэйгээс гадна Face ID-г дэлгэцийн дор байрлуулах боломжтой.

Энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн Galaxy S26 загваруудын дэлгэц өмнөх загваруудаас онц ялгагдахгүй гарна гэсэн яриа гараад байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top