Технологийн алдарт “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк ирэх есдүгээр сарын 1-ний өдөр албан тушаалаасаа бууж байгаагаа зарлалаа. Тус компанийн захирлуудын зөвлөлийн хурлаас гарсан мэдээллийг харвал Тим Күүкийг залгамжилж Жон Тернус гүйцэтгэх захирлын суудалд очиж магадгүй байна.
Тим Күүкийн албан ёсны мэдэгдэлд дурдсанаар “Энэ гайхалтай компанийг удирдах итгэл хүлээлгэсэн нь миний амьдралд тохиох завшаан байсан. Би “Apple” компанийг хайрладаг. Ийм ухаалаг, шинийг санаачлагч, бүтээлч, нэгнээ мэдэрдэг хүмүүстэй баг болж ажилласандаа баяртай байна” гэжээ.
Өдгөө 65 настай Тим Күүк 2011 онд “Apple” компанийн гүйцэтгэх захирлын суудалд сууж байсан билээ. Түүнийг удирдсан 15 жилийн хугацаанд компанийн зах зээлийн үнэлгээ 3.6 их наяд ам.доллароор нэмэгдсэн юм. Түүнчлэн хятадын үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж, ханган нийлүүлэлтийн сүлжээг ухаалгаар удирдан, дэлхийн хөгжиж буй бусад оронд үйлдвэр барих чиглэлээр санаачилга гаргасан нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татдаг. Одоо тус компани хиймэл оюуны чиглэлд онцгой анхаарал хандуулж, ойрын жилүүдийн стратегийн тэргүүлэх чиглэл болгохоо зарлаад байгаа билээ.
“Apple” компанийн дараагийн гүйцэтгэх захирал гэгдэж буй Жон Тернус нь өдгөө 50 настай тус компанид 25 ажилласан, техник хангамжийн инженерчлэлийн хэлтсийн даргын алба хашдаг. Сүүлийн таван жил iPhone, iPad, Mac компьютерийн суурь инженерчлэлийг хариуцан ажиллаж байсан нэгэн ажээ.

Сэтгэгдэл ( 0 )