“Apple” компани iPhone утсыг хайрцгаас нь гаргалгүйгээр программ хангамжийг нь шинэчлэх шинэ системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Блүмберг агентлагийн мэдээлснээр, Presto патентлагдсан шинэ систем нь MagSafe болон бусад утасгүй технологид суурилжээ. Эл системийг 2024 оны дөрөвдүгээр сараас эхлэн АНУ-ын зах зээлд нэвтрүүлэхээр болсон байна. Ингэснээр хуучирсан программ хангамжтай iPhone утас хэрэглэгчдийн гарт очихоос сэргийлэх боломжтой гэж үзэж байна. iPhone 15 загвар нь iOS 17 үйлдлийн системтэй гарсан ч тус загвар худалдаанд гарахаас өмнө “Apple” iOS 17.0.1 үйлдлийн системийг гаргаж байсантай холбоотой.
Сэтгэгдэл ( 0 )