Блүмберг агентлагийн мэдээлснээр “Apple” компани шинэ homeOS үйлдлийн системтэй ухаалаг дэлгэцээ 2025 онд гарахаар төлөвлөж байна.
Дэлгэц бүхий HomePod-той төстэй төхөөрөмжийн тухай мэдээлэл жил гаруйн турш гарч байгаа билээ. Блүмберг агентлагийн онцолсноор, Apple компани энэ зун л дэлгэцийг илүү сайн харагдуулахын тулд дэлгэцийг хазайлган, эргүүлдэг робот гар бүхий ширээний ухаалаг дэлгэцийг бүтээж байгаа гэж мэдэгджээ. Ингэхдээ шинэ төхөөрөмж хоёр хувилбараар бүтээгджээ. Нэгдэх нь FaceTime, ухаалаг гэрийн удирдлага зэрэг үндсэн үйлдэлтэй хямд үнэтэй дэлгэц, хоёрдох нь 1000 ам.доллароос дээш үнэтэй өндөр зэрэглэлийн роботжсон хувилбар юм. Блүмберг агентлагийн эх сурвалжийн онцолсноор, роботжсон ухаалаг дэлгэцийг 2026 онд худалдаанд гаргах боломжтой аж. Тус хоёр төрлийн төхөөрөмж Аpple Intelligence хиймэл оюун ухаан дээр суурилсан байх бол шинэ homeOS нь Apple TV-ийн tvOS дээр суурилах юм.
Х.Энхболд
Сэтгэгдэл ( 0 )