“Apple” хямд өртөгтэй хуванцар корпустай ухаалаг цаг гаргана

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 09

“Apple” компани Apple Watch SE загварынхаа хамгийн хямд хувилбарыг гаргахаар ажиллаж байна.

Хямд хувилбар нь хөнгөн цагаан бус харин хуванцар корпусаараа ялгаатай. Ингэснээр ухаалаг цагны өртөг буурч, ойролцоогоор 200 ам.долларын үнэ бүхий Samsung Galaxy Watch FE цагтай өрсөлдөх боломж нээгдэнэ гэж үзэж байна. Apple Watch SE цаг зах зээл дээр 250 ам.доллароор худалдаалагдаж байгаа. Харин хуванцар корпустай Apple цаг 50 ам.доллароор хямд байх гэнэ.

Үүний сацуу “Apple” компани ухаалаг цагны цусны даралт болон нойрны апноэ өвчнийг тодорхойлдог функц дээр ажиллаж байгаа бөгөөд одоогоор бэрхшээлтэй тулгараад байна. Учир нь цусны даралт хэмждэг технологи нь туршилтын үеэр хангалттай найдвартай биш болох нь тогтоогджээ. Апноэ өвчнийг илрүүлэх функц гарахгүй байж болзошгүй. Учир тус компани “Masimo” компанитай дэгдээсэн патентын маргаандаа ялагдаад байна. Apple Watch SE загварын хямд хувилбарыг ойрын үед танилцуулахаар зэхэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top