“Apple” компани өөрийн хөгжүүлсэн генератив хиймэл оюун ухааны системийг танилцуулжээ. Хиймэл оюун ухааныг тус компанийн бүтээгдэхүүний программ хангамжтай холбосон байна.
Apple Intelligence (AI) нэртэй системийг ирэх намар гарах үйлдлийн системийн шинэ хувилбаруудад суулгах гэнэ. Түүнчлэн, Siri туслах шинэчлэгдэж байгаа бөгөөд энэ оны сүүл гэхэд “OpenAI” компанийн ChatGPT чатботтой холбохоор төлөвлөжээ. Siri нь шинэ интерфейстэй болох бөгөөд хэрэглэгчтэй харилцах үед контекстийг илүү сайн ойлгодог болно. Apple Intelligence систем хувийн мэдээллийг хамгаалж, тухайн төхөөрөмжид мэдээллийг боловсруулах гэнэ. Харин тооцооллын их хүчин чадал шаардсан хүнд даалгавруудыг үүлэн систем рүү илгээх ч мэдээлэл тэнд хадгалагдахгүй. Apple Intelligence системийн тусламжтай хэрэглэгч өөрийн гэсэн эможи, зураг, видео бүтээж, шуудангийн апп-д зориулсан богино зурвас бичих боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )