Apple компани iOS 18 системийн шинэ функцийг танилцуулав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 16

“Apple” компаниас жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг WWDC дэлхийн хөгжүүлэгчдийн бага хурлын босгон дээр тус компани ирээдүйн iOS 18 болон iPadOS 18 үйлдлийн системд орох гол өөрчлөлтүүдийг танилцуулжээ.

Шинэчлэлүүдээс Eye Tracking функц олны анхаарлыг татаж байна. Энэхүү функцийн тусламжтай хэрэглэгч харцаараа утсаа удирдах боломжтой. Түүнчлэн сонсголын бэрхшээлтэй хүмүүст тухайн дууны хэмнэлийг чичирхийллийн тусламжтай мэдрэх боломжийг Music Haptics олгоно. Vocal Shortcuts болон Listen for Atypical Speech функц нь хэл, ярианы бэрхшээлтэй хэрэглэгчдэд утастайгаа харьцахад нь илүү хялбар болгожээ.

Эдгээр шинэчлэлийг зургаадугаар сард болох WWDC 2024 бага хурал дээр зарлах бол iOS 18 үйлдлийн систем нь есдүгээр сард гарах юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Iym N1ZuKkk.(139.5.216.44) 2024 оны 05 сарын 20

Ncc22

0  |  0
Top