“Apple” компани iPhone 16 загвараа танилцуулав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 10

“Apple” компани iPhone 16 Pro болон 16 Pro Max загваруудаа танилцуулав.

6.3, 6.9 инчийн дэлгэц бүхий загварууд нь “Apple” компанийн түүхэн дэх хамгийн том дэлгэцтэйд тооцогдож байгаа бөгөөд дэлгэцийн хүрээ илүү нарийн болжээ. iPhone 16 Pro болон 16 Pro Max загварууд дөрвөн өнгөний сонголттой бөгөөд шинээр Desert Titanium өнгийг санал болгож байна. iPhone 16 загварыг iPhone 16, 16 Plus гэсэн хоёр хувилбараар гаргажээ. “Apple” компани мөн Apple Intelligence хиймэл оюуны функцийг танилцуулсан байна. Хиймэл оюун ухааны захидлын өнгийг автоматаар өөрчилж, эможи бүтээж, дүрсэлсний дагуу гэрэл зураг хайж чадах ба Siri туслах илүү ухаалаг болжээ.

Түүнчлэн тус компани хамгийн нимгэн корпус бүхий Apple Watch Series 10 загварын ухаалаг цагаа танилцуулав. Томруулсан дэлгэц бүхий цаг 30 минутын дотор 80 хувь хүртэл цэнэглэгдэж, 18 цаг ажиллана. Цаг усан дор 50 м гүнд ажиллахад зориулсан төрөл бүрийн мэдрэгч, хэмжигчээр тоноглогдсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top