“Apple” компани камер, хиймэл оюун ухаанаар тоноглогдсон Apple Watch ухаалаг цагны шинэ хувилбарыг боловсруулж байна.
Блүмберг агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, ухаалаг цаг нь iPhone 16 утсан дээр анх танилцуулагдсан хиймэл оюун ухааны Visual Intelligence функц дээр суурилах аж. Эл функц нь хэрэглэгчид хүрээлэн буй орчин болон объектуудыг камерын тусламжтай танихад тусалдаг. “Apple” эл функцийг брэнд ухаалаг цагандаа суулгаж, хэрэглэгчдэд хиймэл оюун ухааны тусламжтай хүрээлэн буй орчны илүү нарийн мэдээллийг авах боломж олгож байна.
Одоогоор энэ функц өргөнөөр хэрэглэгдэхгүй байгаа нь зөвхөн iPhone 16 утсан дээр ажиллаж байгаатай холбоотой. Үйлдлийн iOS 18.4 систем ирэх сард гарснаар илүү өргөнөөр ашиглагдана гэж үзэж байна. Ингэснээр “Apple” компани эл функцийг iPhone 15 Pro утсанд нэмэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )