Хиймэл оюун ухаанд суурилсан Siri-гийн өөрчлөлт хувьсгал хийнэ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 13

 

“Apple” компани уламжлалт WWDC 2024 хөгжүүлэгчдийн бага хурлын үеэр томоохон мэдэгдэл хийх гэж байна гэж “The New York Times” хэвлэл онцолжээ. Анхаарлын төвд генератив хиймэл оюун ухаанд суурилсан Siri бүрэн шинэчлэгдсэн хувилбар байх гэнэ.

Тус хэвлэлийн эх сурвалжуудын мэдээллээр, шинэ Siri-гийн хүсэлт, агуулгыг ойлгох чадвар илүү сайжирч, алдарт ChatGPT чатботын нэгэн адил интернэтийн бусад мэдээллийг ашиглаж сурчээ. Үүний сацуу, Siri гаднаас ирэх мессежийг ойлгож, задлан шинжлэх чадвартай. “Apple” компани зах зээл дээр өрсөлдөх чадвараа хадгалж үлдэхийн тулд ийм шинэчлэл хийж байна.

Шинэ Siri-гийн гол давуу тал нь хэрэглэгчийн нууцыг илүү чанд хадгалах чадвар. Тус компанийн мэдээллээр, ихэнх хүсэлтийг iCloud үүлэн сервис рүү дамжуулалгүйгээр зөвхөн утсан дээр боловсруулагдах тул хамгаалалт илүү байх гэнэ. Шинэ Siri-ийг дэмжихийн тулд iPhone 16 загварын утасны ой санамжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

WWDC 2024 бага хурал зургаадугаар сарын 10-14-нд болно.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
siri(86.111.136.203) 2024 оны 05 сарын 14

0  |  0
mundag(86.111.136.203) 2024 оны 05 сарын 14

goe

0  |  0
Top