АНУ-ын “Apple” компани ирэх намар өөрийнхөө хөгжүүлсэн генератив хиймэл оюун ухааныг танилцуулах боломжтой гэж тус компанийн ерөнхий захирал Тим Кук мэдэгджээ.
Түүний хэлснээр, “Apple” компани ирээдүйг тодорхойлох технологид хөрөнгө оруулсаар байна. Тухайлбал, бид хиймэл оюун ухаанд асар их хугацаа, хүчин зүтгэлээ зориулж байна. Энэ ондоо багтаан үүнийхээ үр дүнг танилцуулахад таатай байна” гэж Тим Кук онцолжээ.
Ажиглагчид 2024 оны есдүгээр сард товлогдсон үүрэн утсанд зориулсан iOS 18 үйлдлийн системийг танилцуулах арга хэмжээний үеэр “Apple” өөрийн боловсруулсан хиймэл оюун ухааны загвараа танилцуулж магадгүй гэж таамаглаж байна.
Сэтгэгдэл ( 0 )