Бүх загварын iPhone 16 ижил процессортой байна гэж MacRumors портал мэдээлжээ.
“Apple” компани олон жилийн турш iPhone Pro болон Pro Max загваруудыг шинэ процессортой гаргаж, үндсэн болон Plus загваруудад өмнөх жил нь гарсан чипийг суулгадаг байна. MacRumors порталын мэдээллээс үзвэл тус компани энэхүү практикаас татгалзахаар шийдсэн байна. Тус компани 2025 оны хавар iPhone SE загварыг танилцуулахаар төлөвлөж байгаа бол iPhone 16 загвар ирэх намар гэхэд гарна. “Apple” өөрийн бүтээсэн Apple Intelligence хиймэл оюун ухааны функцийг шинэ төхөөрөмжүүддээ тохируулахын тулд нэг Apple A18 процессорыг ашиглахаар зорьж байна. Ингэснээр iPhone 16 үндсэн загварын хэрэглэгчид хиймэл оюун ухааныг ашиглах боломжтой болох юм. Өнгөрсөн оны iPhone 15 үндсэн загварын хэрэглэгчид энэ функцийг ашиглах боломжгүй юм.
Сэтгэгдэл ( 0 )