Apple компанийн хувьцааны ханш өсжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 21

 

Nasdaq бирж дээр Apple компанийн хувьцааны үнэ таван хувиар өсөж, түүхэн рекордыг шинэчилж байна. Тус корпорацын нэгж хувьцааны үнэ 264.39 ам.долларт хүрчээ.

Хувьцааны үнэ өссөн нь iPhone 17 загварын утасны борлуулалт өндөр байгаатай холбоотой гэж шинжээчид үзэж байна. Зах зээлийн үнэлгээгээр Nvidia компанийг (4.48 их наяд ам.доллар) удаалж байгаа Apple компанийн үнэлгээ 3.91 их наяд ам.доллар хүрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top