Сүүлийн 10 жилд хамгийн их борлуулагдсан утсаар Samsung тодорчээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 17

Сүүлийн арван жилийн турш “Samsung” ухаалаг утасны зах зээл дээр нийт 2.9337 тэрбум утас борлуулж, дээд амжилт тогтоожээ. Энэ үзүүлэлт нь “Xiaomi”, “Huawei” болон “Vivo” зэрэг томоохон өрсөлдөгч компаниудын нийт борлуулалтыг давжээ.

“Apple” компани нийт 2.203 тэрбум утас борлуулж, хоёрт жагсаж байна. “Xiaomi” нийт 1.147 тэрбум, “Huawei” компани 1.057 тэрбум, “Оppo” компани 911.9 сая, “Vivo” 526.6 сая утас борлуулж, удаалжээ. 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар “Samsung” дэлхийн зах зээлийн 20.8 хувийг, “Apple” 17.3 хувийг, “Xiaomi” 14.1 хувийг тус тус эзэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top