Судалгаа: Ухаалаг утас гамшигт хар шуургыг дэгдээж байна

Я.Болор | Zindaa.mn
4 цагийн өмнө

Энэ онд АНУ-ыг нөмөрсөн гамшигт хар шуурга iPhone зэрэг ухаалаг утасны орчин үеийн технологитой холбоотой байж магадгүйг судалгаа харуулжээ. Ухаалаг утасны үйлдвэрлэл, хэрэглээ нь агаар мандалд жилд 580 сая тонн нүүрсхүчлийн хий цацагдахад хүргэж байна.

Энэ нь агаарын тээврийн салбарын үйлдвэрлэдгээс их юм. Хүлэмжийн хийн ялгарал нь далайн усыг халахад хүргэж, улмаар Милтон зэрэг далайн хар салхи үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Эрдэмтдийн ярьснаар, ухаалаг утасны үйлдвэрлэлийн үе шат бүр их хэмжээний эрчим хүч шаарддаг бөгөөд улмаар их хэмжээний хүлэмжийн хий ялгарахад хүргэж байна. Нэг ширхэг ухаалаг утас үйлдвэрлэхэд 180 фунт буюу 81 кг нүүрсхүчлийн хий ялгардаг. Үүний сацуу, утас цэнэглэх, хэрэглэх, хаях бүрд мөн л хорт бодис агаарт цацагдаж байдаг аж. Утасны аккумляторын хорт бодис хөрсөнд нэвчиж, байгаль орчныг бохирдуулж, дэлхийн дулаарал, хар салхи, үер зэрэг байгалийн гамшгийн тоог нэмэгдүүлдэг аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(103.212.117.180) 2 цагийн өмнө

SEXSEER VANXANDI80955877

0  |  0
ганаа(122.201.19.61) 2 цагийн өмнө

Агаарт хорт бодис ялгардаг бол бид бүхэнд ямар их хортой вэ тээ

2  |  0
Top