Ухаалаг утасны зай хурдан илэгдэхэд хүргэдэг хүчин зүйлс

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 12

Ухаалаг утасны аккумлятор дунджаар гурван жилийн ашиглалтын хугацаатай байдаг ч хурдан илэгдэхэд хүргэдэг хэд хэдэн хүчин зүйл байдаг байна. Үүний нэг нь вибраторын горим гэж мэргэжилтнүүд онцолжээ. Чичиргээний горимыг байнга идэвхжүүлснээр ухаалаг утас бүрэн хүчин чадлаар ажилладаг тул зай хурдан илэгдэж, цэнэгээ барихаа больдог байна.

Үүнээс гадна ашигладаггүй аппликэйшнуудыг байнга нээлттэй байлгах нь цэнэгийг хурдан дуусгадаг байна. Мөн байршил тогтоох аппликэйшныг ажиллуулахад ухаалаг утас багагүй эрчим хүч зарцуулдаг.

Дэлгэцийн гэрэл хэт хурц байх нь утасны цэнэгийг хурдан дуусгадаг бол утсаа ойр ойрхон цэнэглэх нь аккумляторын ашиглалтын хугацааг богиносгодог байна. Утсаа хэт халуун эсвэл хэт хүйтэн орчин байлгах нь утсанд төдийгүй хэрэглэгчийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэнэ. Ухаалаг утасны цэнэг огцом унах, утас өөрөө унтарч, асах, корпус нь халах, хөөх, гацах зэрэг нь аккумлятор ашиглалтаас гарч байгаагийн дохио.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Элэгдэх(202.9.47.51) 2022 оны 06 сарын 13

Хүмүүс алдааг нь хэлээд байхад гялс засчихаачээ арчаагүйм бэ

1  |  0
Зочин(202.9.46.59) 2022 оны 06 сарын 13

Энэ сайтад редактор гэж байна уу

1  |  0
БББ(139.5.216.165) 2023 оны 02 сарын 01

элэгдэж хуучирдаг шүү. илэгдэж гэж болохгүй.мөн зай эсвэл батерей гэж бичнэ. аккумулятор бол шаал өөр зүйл шүү.

1  |  1
mmm(203.91.115.38) 2022 оны 06 сарын 13

elegdeh gej bichdeg biz dee ilegdeh gej bichdeg bolson yum uu

1  |  0
Top