БНХАУ ухаалаг утасны нийлүүлэлтээ зогсоолоо

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 31

Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгчид болон Америкийн “Apple” компани коронавирусийн халдвар тархаж байгаатай холбоотойгоор Орос руу хийх нийлүүлэлтээ хоёр долоо хоногоор зогсоолоо. Хойд хөршийн “Коммерсантъ” сонинд мэдээлснээр “Huawei” (охин компани Honor), “Xiaomi”, “Vivo”, “Realme”, “ZTE” болон “Lenovo” мөн “Apple” компани нийлүүлэлтээ түр зогсоожээ.

Ухаалаг утас үйлдвэрлэгч компаниуд нийлүүлэлтээ зогсоох болсон шалтгаан нь Хятадын үйлдвэрүүд цагаан сарынхаа баярын амралтыг коронавирусийн тархалттай холбоотойгоор сунгасантай холбоотой аж.

Шинжээчдийн дүгнэж байгаагаар Хятадын компаниуд ухаалаг утасны нийлүүлэлтээ зогсоосон нь Оросын зах зээл дээр хомсдол үүсгэж, үнэ нь 10-15 хувиар өсөхөд хүргэх юм. Гэхдээ энэхүү хязгаарлалт нь агуулах дахь нөөц утаснуудыг зарахад туслах аж.

Хятадын Шуудан холбооноос мэдээлэхдээ коронавирусийн халдвар баглаа боодолтой зүйлсээр дамжин тархах магадлалтайг онцолсон билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top