БНХАУ-д коронавирусний шинэ давлагааны оргил үед долоо хоногт 65 сая тохиолдол бүртгэгдэж болзошгүй гэж тус улсын халдварт өвчин судлаач Жун Наньшань үзэж байна. Тэрбээр Гуанжоуд болсон бага хурлын үеэр ийн мэдэгджээ. Ковидын шинэ давлагааны оргил үе ирэх зургаадугаар сарын сүүлээр тохионо гэж тооцоолж байгаа аж.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн тус улс дэлхийд хамгийн хатуу гэгдэж байсан ковидын эсрэг хязгаарлалтын арга хэмжээгээ сулруулж эхэлсэн. Хятадын ковидын хорио цээрийн арга хэмжээ дэлхийн эдийн засаг, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гинжин хэлхээ, аялал жуулчлал, улс хоорондын зорчих хөдөлгөөнд сөргөөр нөлөөлсөн билээ. Тус улсын томоохон хотуудад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөнтэй холбогдуулан Хятадын эрх баригчид хязгаарлалтын арга хэмжээг сулруулж эхэлсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Odoo boliochdee