Дэлхий дахинд коронавирусний ХЕС хувилбар тархаж байгаа тухай эрдэмтэд сэрэмжлүүлж байна.
Анх энэхүү хувилбарын халдвар Германд өнгөрсөн зургаадугаар сард илэрч байсан бөгөөд түүнээс хойш Их Британи, АНУ, Дани зэрэг орнуудад тархаад байна. Коронавирусний ХЕС хувилбар ирэх өвөл гэхэд давамгайлж магадгүй гэж үзэж байна. ХЕС нь илүү хурдан тархдагаараа өмнөх хувилбаруудаас ялгаатай аж. Гэсэн хэдий ч одоо байгаа вакцинууд өвчин хүндрэхээс сэргийлэх чадвартай. Эмийн үйлдвэрүүд ковидын эсрэг вакциныг байнга шинэчилсээр байгаа гэж эрдэмтэд онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )