Энэ оны эхний долоо хоногт дэлхий дахинд 11 мянга гаруй хүн ковидоор нас барж, гурван сая орчим хүн халдвар авчээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, энэ нь нас баралт, халдварын шинэ тохиолдлын тоо ес болон 12 хувиар тус тус буурсан үзүүлэлт гэнэ. 2023 оны нэгдүгээр сарын 8-ны байдлаар, цар тахал эхэлснээс хойш дэлхий дахинд бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 659 саяд хүрч, нас баралт 6.6 саяыг давжээ. Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд бүртгэгдсэн 11.5 мянган нас баралт нь буруулсан үзүүлэлт. Учир нь Хятад улс нас баралтын тоог багасгаж мэдээлж байна гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус онцолжээ.
Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн нийт нас баралтын 40 хувь нь Хойд болон Өмнөд Америк, 30 хувь нь Европ, 30 хувь нь Номхон далайн баруун хэсэгт тус тус ногдож байна.
Сэтгэгдэл ( 0 )