Ковидтой эхээс тархины гэмтэлтэй хүүхдүүд төржээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 09

АНУ-ын Майами хотод жирэмсэн байхдаа коронавирусний халдвар авч байсан хоёр эхээс тархины гэмтэлтэй хүүхдүүд төржээ.

Майами хотын Анагаах ухааны их сургуулийн мэдээллээр, нэг хүүхэд нь 13 сартайдаа эндсэн байна.

Вирус эхийн ихсээр дамжин хүүхдийг биед орж, тархийг нь гэмтээсэн байж болзошгүй гэж эрдэмтэд үзэж байна. Ингэхдээ хоёр нярайн ковид-19 шинжилгээ сөрөг гарч байснаас гадна цусан дахь эсрэг биетийн хэмжээ өндөр байжээ. Хоёр эмэгтэй жирэмсний 18-23 долоо хоногтой байхдаа ковидын халдвар авсан бол нэг нь төрөхөөсөө өмнө дахин халдвар авсан байна. Хоёр эхийн ихэст шинжилгээ хийхэд халдвараас үүдэлтэй өөрчлөлт гарсныг эмч нар илрүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top