Ковидын үр дагавар өнөөг хүртэл эмч нарын санааг зовоосоор байна. Өвчтөнүүдэд байнга сульдаж ядрах зовуурь илэрч байгаагаас хамгийн тулгамдсан нь мэдрэлийн тогтолцоотой холбоотой эмгэгийн шинж тэмдэг илэрсээр байна гэж эмч нар ярьжээ.
Ковидын халдвар авч байсан өвчтөнүүдэд түгшүүр, сэтгэл гутралын шинж тэмдэг удаан хугацаанд үргэлжлэн илэрсээр байгаа бөгөөд нойргүйдэл мөн ажиглагдаж байна. Түүнчлэн судасны эндотел буюу ханын бүрэн бүтэн байдал гэмтсэнээр арьсны олон төрлийн өвчний шинж тэмдэг ажиглагдаж байгаа аж.
Цусны бүлэгнэл, ходоод гэдэсний өвчин ковидын халдвар авч байсан өвчтөнүүдэд илэрч байна. Энэ нь гүйлгэх, дотор муухайрах, бөөлжих, ходоод өвдөх зэрэг шинж тэмдгээр илэрч байгаа аж. Хамгийн түгээмэл бөгөөд урт хугацаанд ажиглагдаж байгаа үр дагавар нь үс унах явдал гэнэ.
Ковидын халдвар авсан өвчтөнүүдийн 49 хувь ийм зовуурьтай эмчид ханддаг байна. Үс 2-6 жилийн хугацаанд амьдардаг бөгөөд ковид-19 үсний идэвхтэй ургалтын үеийг богиносгодог байна.
Сэтгэгдэл ( 0 )