“Ковид-19”-ийн шинэ хувилбар хурдацтай тархаж байна

Б.Сэцэн | Zindaa.mn
31 минутын өмнө

Өдгөөгөөс долоон жилийн өмнө дэлхий даяар голомтлон тархсан “Ковид-19” вирусийн шинэ хувилбар дэлхий даяар хурдацтай тархаж буйг ДЭМБ-аас анхаарууллаа. Шинэ хувилбарыг PJ.2.1 гэх бөгөөд тархах чадвар хурдан, улирлын томуу шиг шинж тэмдэгтэй юм байна. Гэхдээ эмнэл зүйн хувьд хор хөнөөл багатай гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Хэдий тийм боловч ужиг хууч өвчтэй, уушгины хатгаатай хүмүүст хоруу чанар илүү өндөр байгаа аж. Шинж тэмдгийн тухайд хоолой боох, амархан ядарч сульдахад хүргэж болзошгүй байна.

Энэхүү шинэ төрлийн хувилбар тавдугаар сард Америк тив даяар тархаж, улмаар есдүгээр сараас европ болон ази тивд тархаж эхэлжээ. Өмнөх хувилбарууд ихэвчлэн ази тивд анхлан бүртгэгдээд улмаар бусад тивд тархдаг байсан бол энэ төрлийн шинэ хувилбар Америк тивд анхлан бүртгэгдсэн юм. Одоогоор ДЭМБ-ын мэргэжилтнүүд шинэ төрлийн хувилбарыг илүү нарийвчлан судалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top