Ковидын шинэ хувилбарын халдварын шинж тэмдгүүд

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 23

Энэ намар коронавирусийн халдварын шинж тэмдэг энгийн ханиад эсвэл харшлын шинж тэмдэгтэй төстэй болсон тухай АНУ-ын эмч нар анхааруулж байна.

Индиана мужийн Колумбус хотын өрхийн эмч Тереза Ловинсын ярьснаар, ковидоор халдварласан хүмүүст нус, нулимс гоожих, хоолой өвдөх зэрэг амьсгалын дээд замд илэрдэг шинж тэмдэг ажиглагдаж байна. Халдварын анхны шинж тэмдэг нь харшил шиг эхэлдэг. Ингэхдээ энгийн эм үйлчилдэггүй байна. Энэ намрын ковидын онцгой шинж тэмдэг нь хэт сульдах. Хүчтэй ханиах, амтлах, үнэрлэх чадвараа алдах, толгой өвдөх, халуурах зэрэг түгээмэл илэрч байсан шинж тэмдгүүд энэ удаад ховор ажиглагдаж байна.

Ихэнх хүмүүс ковидоор өвдсөн эсвэл вакцин хийлгэсэн тул ковидын шинэ хувилбаруудын мутац нь халдварыг илүү аюулгүй, хөнгөн шинж тэмдэгтэй болгосон гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ хүмүүс ковидыг үл тоомсорлож болохгүй гэж шинжээчид анхааруулж байна. Ялангуяа өндөр настнууд, архаг хууч өвчтэй, дархлаа сул хүмүүс эмнэлэгт хэвтэх тохиолдлууд нэмэгдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top