Коронавирусний халдвартай зэрэгцэн хүйтний улиралд идэвхэждэг ханиад, томууны улирал эхлээд байна.
Оросын эмч нар ковидын халдварыг хэрхэн амьсгалын замын хурц халдварт өвчнөөс ялгах тухай зөвлөмж өгчээ.
- Ханиад, томууны үед бараг халуурдаггүй бол коронавирусний халдварын үед 37.3-аас дээш халуурдаг байна.
- Ханиад томууны үед ханиахад цэр, шүлс ялгардаг бол ковидын үед хуурай, бүгшүүлж ханиадаг байна.
- Ханиад томууны үед булчин, яс янгинаж өвддөг хэдий ч тэр бүр сульддаггүй бол коронавирусний халдварын үед байнга бие суларч, сульддаг байна.
- Ханиад, томууны үед хамар битүүрч, нус гоожих нь хэвийн үзэгдэл бол ковидын үед хамар битүүрэх ч хамраас нусаа нийх хүсэл төрдөггүй байна.
- Ханиад, томууны үед хоолой улайж, өвддөг бол коронавирусний халдварын үед зөвхөн сэрвэгнэдэг байна.
Сэтгэгдэл ( 1 )
Hooloi ulaidag shuu.