Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, өнгөрсөн сард Зүүн өмнөд Азид ковидын халдварын шинэ тохиолдол 481 хувиар, Зүүн Газар дундын тэнгисийн бүс нутагт 144 хувиар тус тус өсжээ. Гэсэн хэдий ч дэлхийн хэмжээнд халдварын тархалт аажмаар буурч байна.
Бүс нутгийн хэмжээнд халдварын тоо сүүлийн 28 хоногт ДЭМБ-ын зургаан бүс нутгаас дөрөвт нь буурчээ. Тухайлбал, Африкт 45 хувь, Номхон далайн баруун хэсгийн бүс нутагт 39 хувь, Хойд болон Өмнөд Америкийн бүс нутагт 33 хувь, Европын бүс нутагт 22 хувиар тус тус буурсан байна.
2023 оны дөрөвдүгээр сарын 9-ий байдлаар, дэлхийн дахинд коронавирусний халдварын нийт 762 сая тохиолдол бүртгэгдэж, 6.8 сая гаруй хүн нас баржээ.
Сэтгэгдэл ( 0 )