Хятадад ковидын дэгдэлт ДУУСАЖ БАЙНА гэв

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 30

Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс тус улсад коронавирусний дэгдэлт бараг дууссан талаар мэдэгджээ.

Тус төвөөс долоо хоног бүрийн илтгэлдээ “Хятадын эмч нар коронавирусний саяхны олныг хамарсан дэгдэлт дуусахад ойрхон байгааг хэлж байна” гэв.

БНХАУ-д ковидын одоогийн давлагаа дуусаж, халдварт өвчний хурцадмал байдал нэгдүгээр сарын сүүлч гэхэд бүхэлдээ доод түвшинд хүрсэн байна. Эмнэлгийн байгууллагуудын ачаалал суларчээ.

Өвчлөл буурах хандлага БНХАУ-ын бүх бүс нутагт ажиглагдаж байгаа гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top