Шанхай хоттой зэргэлдээ орших Жэжян мужид өдөр тутам коронавирусний халдварын нэг сая гаруй тохиолдол бүртгэгдэж байна. Ойрын өдрүүдэд халдвар авагсдын тоо хоёр дахин нэмэгдэж болзошгүй гэж орон нутгийн эрх баригчид сэрэмжлүүлж байна.
Блүмберг агентлаг энэ сарын 24-нд БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны мэдээллийг дурдан мэдээлэхдээ, тус улсад долоо хоногт халдварын нийт 37 сая орчим тохиолдол бүртгэгджээ. Арванхоёрдугаар сарын эхний 20 хоногт халдварын нийт 248 сая тохиолдол батлагдсан нь Хятадын нийт хүн амын 18 хувийг эзэлж байна.
“South China Morning Post” хэвлэл Хятад дахь ковид халдварын оргил үед ирэх оны нэгдүгээр сард тохионо гэж мэдээлсэн билээ.
Хятад дахь коронавирусний халдварын тархалт сүйрлийн хэмжээнд хүрээд байна гэж хэвлэлүүд онцолж байна. Тус улсад халдвар хамгааллын хязгаарлалтуудыг сулруулсны улмаас ковидын тархалт эрчимжиж, улмаар ложистикийн ноцтой хямралд хүргээд байна. Халдвар авагсдын тоо огцом өссөнтэй холбогдуулан үйлдвэрүүд хүний нөөцийн хомстолтой нүүр тулжээ.
Хязгаарлалтуудыг сулруулснаас хойш хэдхэн долоо хоногт эмнэлгүүдэд хаос үүсээд байна. Эмнэлэгт ирж буй хүмүүсийн ихэнхийнх нь биеийн байдал хүнд байгаа аж. Эмнэлгүүдийн ор дүүрч, өвчтөнүүд шалан дээр дусал залгуулж, эмчилгээ хийлгүүлж байна. Яаралтай тусламжийг хүртэл коридорт үзүүлж байна.
Эрүүл мэндийн үндэсний комиссын төлөөлөгч Ми Фэнийн хэлснээр, өвчлөгсдийн тоо асар их байгаа тул албан ёсны статистик мэдээ хүртэл алга байна. Тус комисс албан ёсоор долоон нас баралтын тухай зарласан ч буяны үйлчилгээ үзүүлдэг болон цогцос чандарлах газруудын урт дараалал үүсжээ. Хятадын нийслэл Бээжин хотод түр эмнэлгүүд дахин байгуулж байна. Зарим дүүргүүдэд дахин хөл хорио тогтоож байгаа бол Шанхай хотын гудамжнууд хоосорчээ. Олон улсын ложистикийн төв болсон боомт хотоор хоногт 1.5 сая тонн ачаа дамждаг тул дахин саатал үүсээд байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид Хятад дахь нөхцөл байдал дэлхий дахинд цар тахлын оргил үеийг хүртэл төгссөн гэж хэлэхэд эрт буйг харуулж байна гэж онцолжээ. Эрүүл мэндийн салбарын шинжээчид үүссэн нөхцөл байдлыг “тэг ковид” бодлогоос ухарсантай бус хандлагатай нь холбон тайлбарлаж байна. “Тэг ковид” тодорхой хугацаанд коронавирусний халдварыг тархахаас сэргийлж байсан. Гэтэл хязгаарлалтыг сулруулахад ард иргэд туйлын эмзэг болсон. Тэдний ихэнх нь хатуу хөл хорионд халдвар аваагүй тул коронавирусний эсрэг дархлаа суугаагүй гэж шинжээчид үзэж байна. Энэтхэг гэхэд коронавирусний асар хүчтэй давлагаатай нүүр тулж байсан. Гэтэл өдгөө нөхцөл байдал байдал харьцангуй намжмал байгаа нь тус улсын иргэдийн дунд сүргийн дархлаа тогтсонтой холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна. Үүнээс гадна нөхцөл байдлыг вакцинжуулалт хангалтгүй явагдсан нь хүндрүүлж байна. Дархлаажуулалтын эрчим сулрахад халдварын тархалт өсдөгийг “Refinitiv Datastream” мэдээлэл харуулж байна.
Сэтгэгдэл ( 11 )
ehelsen tsegtee Duusna...
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
Манайх ч гэсэн хүнд үе бсан.Бүх улсад бсан.Тэрэн шиг л юм болоол биз дэ.Хятад хүмүүсээ хориод бсан болохоос эрт оройгүй болох л бсан
Hohi cnin
Крисийн мах, эх үүсвэр нь тодорхойгүй, юу нь мэдэгджхгүй юмаар хоол хийж зардаг Хятадууд дархлаагүй байх нь ойлгомжтой. Ганзагын наймаа хийж Хятадын хоол гээд байгаа юмыг 1990 ээд оны эхэн үед идэж байсан хүмүүс одоо бүгд үхэр монголчууд болж оюуны болон ухасрын дархлаагүй болцгоочихсон хулгай, гэмт хэрэг үйлдээд ирээдүйгээ сүйтгээд байж л бна .
Бид нарт хүчээр тарисан хужаа вакцин ямар ч нэмэргүй бсн гэдгийн нотолгоо
Zugeer l hul horihgui hayachihgui yasym be. Tusdag n tusaad edgedeg n edgeed uhdeg n uheed l surgiin darlaatai bolchih bsan shdee. Tegvel delhii dayar corona namdah blaa. Odoo delhiin buh uls oron surgiin darhlaatai bolood odoo namjij bhad hyataduud surjignej bgaad dahin ehluuleh n dee
сүргийн дархлаа гэдэг чинь хамгийн чухал байдгийг хятадууд мэддэггүй юм болов уу. ЭНэнтхэг маш зовож даваад гарлаа. Одоо хятадуудад 1 тэрбум 4000 сая хүн амд сүргийн дархлаа тогтох хугацаанд мутацинд ороод дахиад олон хүн дэлхийд өвдөж үрэгдэх бахйдаа.
Хатуу хөл хориод байсны гай
одоо яахав дээ иргэд өөрсдөө хүссэн биз дээ