Хонь
Эрч хүч, урам зоригоор дүүрэн байна. Өөрийн санаагаа зоригтой дэвшүүлж, манлайлах чадвараа харуулахад тохиромжтой өдөр. Харин бусдын үгийг сонсохоо бүү мартаарай.
Үхэр
Эхлүүлсэн төслүүдээ дуусгах, өдөр тутмын ажлуудаа цэгцлэхэд эрч хүчээ чиглүүл. Санхүүгийн асуудалд ухаалаг, болгоомжтой хандаж, гэнэтийн худалдан авалт хийхээс татгалзаарай.
Ихэр
Энэ өдрийн гол анхаарал ажил төрөл болон хувийн харилцаа рүү шилжинэ. Харилцагчаа сонсох, буулт хийх чадвар нь хэлэлцээг амжилттай болгох гол түлхүүр байх болно.
Мэлхий
Одоо хийж буй ажлуудаа цэгцэлж, эргэн тойрондоо тав тухтай уур амьсгал бүрдүүлэхэд өдрийг зориулаарай. Хэт яарч сандрахгүй бөйхыг хичээгээрэй. Бусдын жижиг шүүмжлэлийг ойр бүү тусгаж ав.
Арслан
Долоо хоногийн эхлэл ажил мэргэжилдээ бүтээлчээр хандаж, санаачилга гаргахад таатай. Харилцан ярианд нээлттэй байгаарай. Таны нэр хүнд, байр суурь маргаантай асуудлыг шийдвэрлэхэд тусална.
Охин
Та бүтэн долоо хоногийн ажлын төлөвлөгөөгөө ямар ч төвөггүй тодорхой гаргаж чадна. Баримт бичиг, цахим шуудангаа шалгах болон хамт олонтойгоо хугацаа тохирохдоо жижиг зүйлсийг ч анхаарснаар маш сайн үр дүнд хүрнэ.
Жинлүүр
Харилцаа холбоо тогтоох, хамтын төлөвлөгөөгөө хэлэлцэхэд тохиромжтой үе. Жижиг зүйлд сатаарахгүй байхыг хичээж, төлөвлөгөөгөө явцын дунд өөрчлөх шаардлага гарсан ч дотоод тэнцвэрээ хадгалаарай.
Хилэнц
Залхууралдаа дийлэгдэхгүй л бол ажил, сурлага болон ахуйн асуудлуудаа шийдвэрлэхэд үр бүтээлтэй өдөр. Бүх чухал яриа хэлэлцээг өдрийн дунд үед төлөвлөөрэй. Мөнгөө хэмнэхийн тулд дэлгүүр хэсэхээс түр татгалзаарай.
Нум
Өөрчлөгдөж буй нөхцөл байдалд хурдан хариу үйлдэл үзүүлж, анхаарлаа сайн төвлөрүүлэхийг шаардах өдөр. Хариуцлага хүлээхээс бүү ай. Өдрийн эхний хагаст яаруу шийдвэр гаргахаас зайлсхий.
Матар
Өдөр тутмын ачааллаа үнэлж, хамгийн чухал ажлаа эрэмбэлэхэд тохиромжтой өдөр. Ач холбогдолгүй болсон ажлуудаас татгалзаж, өөрт тохиромжтой ажлын хэмнэлийг сонгоорой.
Хумх
Удирдлага эсвэл түншүүдтэйгээ өвөрмөц шинэ санаануудаа зоригтой хуваалцахыг од эрхэс зөвлөж байна. Тогтсон үйл явцыг шинэ өнцгөөс харах нь таныг бусдаас ялгаруулж, байр сууриа бэхжүүлэхэд тусална.
Загас
Ажлын ээдрээтэй асуудлуудад зөн совин тань зөв чигийг зааж өгнө. Бусдын асуудлаар өөрийгөө хэт ачаалахгүй байхыг хичээж, үдшийг тайван амрах, хүчээ сэлбэхэд зориулаарай.

Сэтгэгдэл ( 0 )