ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхон төгс үр дүнд хүрэх гэж хичээх хэрэггүй

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хонь

Сэтгэлийн хөдөлгөөнөө хянаж, хүлээцтэй байгаарай. Жижиг зүйлээс болж маргаан дэгдээх хэрэггүй. Хувийн амьдралд нь эерэг ярилцлага өрнөж, бүх зүйлсийг байранд нь оруулна.

Үхэр

Санхүү болон мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой сайн мэдээ дуулна. Санаагаа дэвшүүлж, хариуцлага үүрэхээс бүү ай. Ойр дотнын хүмүүст нь таны анхаарал халамж хэрэгтэй.

Ихэр

Үйл явдал, харилцаа холбоогоор дүүрэн өдөр. Гэнэтийн санал авч, сонирхолтой хүмүүстэй танилцана. Аливаа саналыг хүлээн авахаасаа өмнө бүхий л боломжийг нь судалж үзээрэй.

Мэлхий

Хувийн ажилдаа төвлөрч, бусдын үүрэг даалгаврыг өөртөө үүрэх хэрэггүй. Ажил дээр анхааралтай, тайван байхыг шаардсан асуудал гарч магадгүй. Хайртай хүнтэйгээ илэн далангүй ярилцвал үл ойлголцлоос зайлсхийж, итгэлцлийг нь бэхжүүлнэ.

Арслан

Санаачилга гаргахад тохиромжтой өдөр. Таны санаа бодлыг дэмжиж, хичээл зүтгэлийг нь үнэлнэ. Хамгийн гол нь бүгдийг хянах гэж бүү хичээ. Ганц бие арслангууд шинэ хүнтэй танилцахад нээлттэй байгаарай.

Охин

Төлөвлөгөө гаргаж, хуучин ажлуудаа дуусгахад тохиромжтой. Удаан хойшлуулсан асуудалдаа эргэн орох шаардлага гарч магадгүй. Ямар ч үнээр хамаагүй төгс үр дүнд хүрэх гэж хичээх хэрэггүй.

Жинлүүр

Таатай үйл явдлаар баялаг өдөр. Яриа хэлэлцээ, ажил төрлийн уулзалт амжилттай болно. Хувийн амьдралд нь романтик мөчүүд тохионо. Санаачилга гаргахаас бүү ай. Гэхдээ бусдын хүслийг харгалзан үзэхээ мартуузай.

Хилэнц

Энэ өдөр зөн совиндоо итгэхэд буруудахгүй. Гэхдээ чухал шийдвэр гаргахдаа сайтар бодож үзээрэй. Ажлын төлөвлөгөөнд нь өөрчлөлт орж магадгүй. Санхүүгийн асуудалд болгоомжтой хандаарай.

Нум

Урагшлах боломж нээгдэнэ. Шинэ санаа эрэлхийлэх, ирээдүйтэй төслийн талаар ярилцаарай. Ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх хүнтэй танилцана. Харилцаандаа бусдын сэтгэлийг хүндлээрэй.

Матар

Ажил, санхүүгийн асуудал анхаарлын төвд орно. Хуримтлагдсан ажлаа цэгцэлнэ. Үйл явдлыг түргэтгэж, эргэн тойрны хүмүүсээс үр дүн шууд нэхэх хэрэггүй. Үдэш нь гэрийн ажлаа амжуулаарай.

Хумх

Гэнэтийн санал, сонирхолтой давхцалууд таныг гайхшруулна. Нарийн асуудлыг шийдэхдээ өвөрмөц арга зам хайгаарай. Өмнө нь өгч байсан амлалтаа мартуузай.

Загас

Тайван ажиллах, бодож боловсруулах, ажлаа цэгцлэхэд тохиромжтой өдөр. Бусдын шүүмжлэлийг ойр хүлээн авах хэрэггүй. Найз нөхдөөсөө таатай мэдээ дуулна. Сэтгэл санаагаа сэргээхэд тус болдог зүйлд цаг гаргаарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top