Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас шатахууны үнийг бууруулахад шаардлагатай татаасыг олгохоор шийдвэрлэлээ.
Энэхүү татаасыг хилээр орж ирж буй шатахууны гаалийн бүрдүүлэлт болон НӨАТ-ын баримтын бүртгэлд үндэслэн хянаж олгох бөгөөд өнөөдөр /2026.11.18/-ны 00.00 цагаас эхлэн шатахууны үнийг бууруулна.
Тухайлбал, Энгийн АИ-92 автобензин литр тутамд 150 төгрөгөөр , Евро-92 болон Евро-95 шатахуун литр тутамд 1,000 төгрөгөөр тус тус буурна.

Сэтгэгдэл ( 0 )