Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу ирэх долоо хоногт БНХАУ-д ажлын айлчлал хийхээр болжээ. Тус айлчлалаар газрын тосны хайгуулыг эрчимжүүлэх, шатахуун тогтмол авах асуудлаар яриа хэлэлцээ хийх юм байна.
Манай улс Хятадаас сар бүр 71 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлох хүсэлт гаргаж, холбогдох яриа хэлэлцээ үргэлжилж байна. Хятадын талаас гурван хилийн боомтоор сард 75 мянган тонн хүртлэх газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтойгоо мэдэгдсэн юм.
Манай улсын хувьд нэг өдрийн газрын тосны хэрэглээ дунджаар 2000 тонн орчимд байдаг ажээ.

Сэтгэгдэл ( 3 )
манайхан юу ч чадахгүй юм чинь гуйхаас өөр яахав.
Хятадаас сар бүр 71 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлох, Хятадын талаас гурван хилийн боомтоор сард 75 мянган тонн хүртлэх газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой гэнүү манай улс дандаа бэлэн юм гаднаас авж түүхий эдээ үнэгүй өгөх юмаа энэ одоо арай дэндүү юу больж үз УЧРАЛААА\n
aztai юм даа.зардал мөнгний хэн гаргах вэ? улс уу ?